Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцжээ.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар "Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 81 хувийн гүйцэтгэлтэй байна.
Дулааны гол 15.6 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа бөгөөд ажлын явц 87.4 хувьтай байна. Тухайлбал нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3в магистраль шугамыг засварлах ажлыг өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн. Уг шугамын ажлыг энэ сарын 15-нд дуусгана.
Мөн “Энергио тех сервис” ХХК-ийн гүйцэтгэж буй 25 дугаар эмийн сангаас Хатанбаатар Магсаржавын гудамж хүртэл 11 Г, Д магистраль шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна.
Харин цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил нийт 65 хувьтай үргэлжилж байна" гэж танилцуулсан байна.
Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2025 оны нэгдүгээр сарын 14-нд 1,078 МВт болж, өнгөрсөн оны өвлийн оргил ачаалалтай харьцуулахад 20 МВт буюу 1.9 хувиар өсжээ. Цаашид цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг жил бүр 6-7 хувиар нэмэгдэхээр урьдчилан тооцоо гарчээ.
Энэ сарын 8-ны байдлаар нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!