Улаанбаатар хотод энэ онд шинээр найман байршилд үерийн далан барьж байгаа ажлын явцын талаар албаны хүн мэдээлэл өглөө.
Энэ тухай Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан "Энэ жил Жаргалантын амны үерийн даланг он дамжин барьж байна. Одоо 438 метр урт даланг барьж, есдүгээр сарын 20-нд ашиглалтад оруулна. Ингэснээр Буянт-Ухаа хороолол, Нисэх, Архивын ерөнхий газар, ИНЕГ, Эх нярайн эмнэлгийг үерээс хамгаалах далантай болох юм.
Уг даланг өнгөрсөн жил ашиглалтад оруулах байсан боловч газар чөлөөлөлтөөс шалтгаалж он дамжсан.
Үүнээс гадна Яармаг орчмын замын доод талд таван салбар шугамтай, Өлзийт хороолол, Вива сити хороололд үерийн далан барихаар гүйцэтгэгч компани шалгарч, ажил үргэлжилж байна. Эдгээр байршлуудад иргэдийн эзэмшил газар өртөж байгаа. Үерийн далан барих газрыг чөлөөлөх гэхээр нөхөн олговроо зөвшөөрөхгүй байх, их мөнгө нэхэх зэргээс шалтгаалж ажил удааширч, он дамжих нөхцөл байдал үүсдэг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!