Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Амар: Нөлөө бүхий таван банкны нийт актив ₮8.5 их наядаар нэмэгдсэн, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 16%-д буюу эрсдэл даах чадвар өндөр байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Банкны холбооны "Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм" судалгааг өнөөдөр Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар мэдээллээ. 

Төгрөгийн хугацаагүй хадгаламжаас хугацаатай хадгаламж руу хөрвөх явц харагдсан нь иргэдийн банкны хадгаламжийн өгөөжид итгэх итгэл буцаад сэргэж байгаатай холбоотой гэж үзжээ. Түүнчлэн банкны өөрийн хөрөнгийн өгөөж нь банкны хадгаламжийн өгөөжтэй адилхан болсон нь хөрөнгө оруулагчдад сонголт гарч ирж байна гэв. 

Системийн нөлөө бүхий таван банкны нийт актив нь өмнөх оны мөн үеэс ₮8.5 их наядаар нэмэгдсэн байна. Тэр дундаа Худалдаа хөгжил болон Голомт банкны актив өндөр өсөлттэй байгаа аж. Голомт болон Хаан банк хамгийн өндөр буюу 14, 19 хувийн өгөөжтэй байгаа юм байна. 

Манай улсад банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувь байдаг ба банкууд уг шаардлагаасаа харьцангуй өндөр буюу 16 хувьд барьж байгаа учир эрсдэл даах чадвар өндөртэй байна гэж үзэж байгаа аж. 

Цаашид банкны салбар эдийн засгийн өсөлтийг дэмжиж, бизнесийн зээлүүдийг олгох нөөц бололцоо ихтэй байна гэж харж байгаа юм байна.