Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 километр авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, өргөтгөнө.
Тус хэсгийн замыг есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд шөнийн цагаар буюу 23:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн хаана. Өдрийн цагаар замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч нар дээрх өдрүүдэд шөнийн цагаар бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗХГ-аас мэдээллээ.
Нийслэл хотын авто замуудын засвар шинэчлэлт дууссан ч Эрчим хүчний гудамжны замыг өргөтгөж, шинээр барих ажил энэ оны аравдугаар сарын 30-нд дуусна хэмээн мэдээлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!