"Нийслэл хотод сургууль, цэцэрлэгийн 44 барилга барьж байгаагаас 21 нь ашиглалтад орсон"
Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, долоон спорт заал, нийт 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа аж.
2025 оны урьдчилсан төлөвлөгөөгөөр нийт 14 сургууль, 19 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үүнээс наймдугаар сарын байдлаар таван сургууль, 10 цэцэрлэг, зургаан бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орсон гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Харин 177 сургууль, цэцэрлэгийн барилгын их засварыг нийслэл, дүүргийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 30 тэрбум төгрөгөөр хийжээ.
Улаанбаатар хотод 2-5 насны 135,582 хүүхэд цэцэрлэгт, ерөнхий боловсролын сургуульд 412,273 хүүхэд суралцах бол 25,100 орчим багш, ажилтан ажиллах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
