2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлээс сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээний засвар, эмнэлгийн засвар, тэдгээрийг дулаанаар хангах ажилд 6.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргахаар болжээ.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан 6.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтээр нийт 11 сургуулийн гадна шугам сүлжээ, 9 цэцэрлэгийн шугам сүлжээний засвар хийхээр бэлтгэл ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Түүнчлэн долоон эмнэлгийн гадна шугам сүлжээ, 8 эмнэлгийн дотор засварын ажлыг хийнэ. Нийт 20 уураар халдаг дулааны зуухыг шинэчилнэ. Ингэснээр төдий хэмжээний сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийг нүүрсний хэрэглээтэй бус уурын зуухаар дулааныг нь шийдэж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна” гэв.
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!