ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/31-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Ардчилсан Намын даргаар О.Цогтгэрэл сонгогдлоо
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ардчилсан Нам (АН) өнөөдөр намын даргаа сонгохоор 300 гаруй гишүүнээс санал хураалт авлаа.
Энэхүү санал хураалтын эхний үр дүнг тус намын гишүүн О.Баасанхүү дараах байдлаар танилцуулсан юм.
Намын даргад нэр дэвшигч
- УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн авсан хүчинтэй саналын тоо 196
- УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн авсан хүчинтэй саналын тоо 82
- УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн авсан хүчинтэй саналын тоо 33
- АН-ын гишүүн Б.Отгонбатын авсан хүчинтэй саналын тоо гурав байна.
Ийнхүү нийлбэр дүнгээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл олонхын санал авч Ардчилсан Намын даргаар сонгогдов.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
