ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/31-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Ардчилсан Намын гишүүд өнөөдөр намын даргаа сонгоно
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ардчилсан Нам (АН)-ын даргыг сонгох Үндэсний бодлогын хорооны хурал Төрийн ордонд үргэлжилж байна.
Сонгон шалгаруулах хороо 2025 оны наймдугаар сарын 29-ний 18:00 цаг хүртэл нэр дэвшигчдийн бичиг баримтыг бүртгэж авсан байдаг.
Намын даргад
- УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл
- УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж
- УИХ-ын гишүүн Ж.Баярмаа
- АН-ын гишүүн Б.Отгонбат нар нэр дэвшиж байгаа билээ.
Өчигдөр нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 31-нд тус намын Үндэсний бодлогын хороо үргэлжлүүлэн хуралдаж, намын даргаа сонгоно.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
