Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд есдүгээр сарын 1-нээс 08:00-17:00 цаг хүртэл ажилладаг болно

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны есдүгээр сарын 1-нээс 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ. Ингэснээр дүүргүүдийн Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд дээрх цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

Уг зохицуулалт 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-нээс 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Ирэх долоо хоногийн Даваа гарагаас энэхүү зохицуулалт өөрчлөгдөх гэж байна. 

Нэгдсэн төвүүд 632 нэр төрлийн үйлчилгээг есөн дүүргийн болон орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй үзүүлдэг бөгөөд зургаан салбартай.

  • Баянзүрх дүүрэг, Дүнжингарав салбар /7575-1200/
  • Сонгинохайрхан дүүрэг, Драгон салбар /7577-1200/
  • Хан-Уул дүүрэг, Мишээл салбар /7585-1200/
  • Баянгол салбар /7505-1200/
  • Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу салбар /7510-1200/
  • Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв салбар /7585-1300/.