Цаг уурын байгууллагаас бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээр ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 35 хувьд хүрэлцээтэй, харин 65 хувьд хэтэрч гарсан нь өмнөх жилээс 30 гаруй хувиар хэтэрч гарсан байна.
Зуншлагын байдал 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 54 хувьд хэвийн, нутгийн 46 хувьд гантай болон гандуу байгаа юм.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн зарим сумдын нутгаар даац олон дахин хэтэрч гарчээ.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад
Зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул эдгээр бүс нутгууд өвс, хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулалт хийх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байгааг цаг уурын байгууллагаас мэдээлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!