Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн байгаа талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Тухайлбал:
Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу,
Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна
Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудайд цэцэглэлтээс аарцан бололтын үе шат, төмсөнд ихэнх нутгаар хажуугийн нахиа үүсэхээс цэцэглэлтийн төгсгөлийн үе шат явагдаж байна.
Улаанбуудайн өндөр ньсорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 30-75 см байгаа бол Булганы Сэлэнгэ, Дорнодын Халхголд 80-98 см байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад улаанбуудайн өндөр дунджаар 18 орчим см-ээр бага байна.
МАА-н үйлдвэрлэлд сааль сүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд усалгаа хийх, уринш боловсруулах ажил хийгдэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!