Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдээс санал асууж байгаа тул маргааш автомашины улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙН хязгаарлалт үйлчлэхгүй гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан талаар холбогдох албаны хүмүүс мэдэгдээд буй. 

Гэхдээ уг шийдвэртэй холбоотой иргэдээс санал асууж байгаа тул маргааш (2025.08.25) тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Уг санал асуулга өнөөдөр (2025.08.24) 00:00 цагт дуусна. Иргэд https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey цахим хуудсаар нэвтэрч саналаа өгөх боломжтой.