Өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Туул гол олон жилийн дундаж түвшнийг 15-45 см, Тэрэлж гол үерийн түвшнийг 5 см орчим даван үерлэж байна.
Наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хот орчимд Туул голын усны түвшин 20 см-ээр нэмэгдэх төлөв гарчээ.
Иймд иргэд, олон нийт, ялангуяа дээрх голуудын ойролцоо амьдарч буй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!