ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор бүсчлэл харгалзахгүй явуулах эсэх талаар санал авч эхэллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрөөс наймдугаар сарын 25-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна гэж мэдэгдээд буй. Уг зохицуулалтыг НЗД-ын захирамж гарч, хэрэгжүүлэх учиртай ч одоогоор захирамж гараагүй байна.

Харин нийслэлээс ажлын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилж, бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар иргэдээс өнөөдөр санал авч эхэлжээ.

Санал асуулга энэ сарын 24-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey цахим хуудсаар иргэд саналаа өгөх боломжтой байна.

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөхөөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болж байсан тул тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэхийг иргэдээс асууж эхэлжээ.