Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 30, дэлхийн дээд амжилт тогтоосны 13 жилийн ой, Монголын уяачдын өдөрт зориулсан шигшмэл хурдан морьдын “Их Хурд-10” уралдаан ирэх сарын 8-наас 10-ныг дуустал Хүй долоон худагт зохиогдоно.
Энэ жилийн наадмаар есөн насны морины уралдаан, шагай болон сурын тэмцээнээс гадна 256 бөхийн барилдаан болох аж.
Шагай болон сурын тэмцээнд оролцох тамирчдын бүртгэлийг наймдугаар сарын 6-ныг хүртэл авахаар төлөвлөжээ.
Их Хурд уралдааныг 1998 оноос эхлэн гурван жил тутамд нэг удаа Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулдаг билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!