Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Их Хурд 10" уралдаанд түрүүлсэн морины эздийг “Ланд Крузер-300” автомашинаар байлна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 30, дэлхийн дээд амжилт тогтоосны 13 жилийн ой, Монголын уяачдын өдөрт зориулсан шигшмэл хурдан морьдын “Их Хурд-10” уралдаан ирэх сарын 8-наас 10-ныг дуустал Хүй долоон худагт зохиогдоно.

Их Хурд уралдааныг 1998 оноос эхлэн гурван жил тутамд нэг удаа Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулдаг билээ.

Тэгвэл есөн насны ангилалд түрүүлсэн хурдан хүлгийн эзнийг “Тоёота Ланд Крузер-300” маркийн авто машинаар байлахаар болжээ.

Анхны Их Хурд морин уралдаан 1998 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Харганатын хөтөлд болж байсан бол хамгийн сүүлд 2022 онд "Их Хурд 9" Хэнтий аймгийн Чингис хаан хотод болсон юм.

Өмнө нь есөн удаа зохион байгуулагдахад Өвөрхангай аймгийн Хархорин болон Арвайхээр суманд тав, Хүй долоон худагт гурав, Хэнтий аймагт нэг удаа болж байв.