Цагдаагийн байгууллага сүүлийн нэг жилийн хугацаанд 5 тэрбум 201 сая төгрөгийн өртөг бүхий "85,334 хүн нэг удаа" мансуурах хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис хураан авч хууль бус эргэлтийг таслан зогсоожээ.
Тодруулбал цагдаагийн байгууллагад сүүлийн нэг жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 254 хэрэг бүртгэгдэж 221 сэжигтэй этгээдийг холбогдуулан шалгасан байна. Дээрх гэмт этгээдүүдийн 197 нь эрэгтэй, 27 нь эмэгтэй, 13-56 насны иргэд байна.
Хар тамхи мансууруулах бодис хэрэглэсний улмаас 10 хүн нас барж 204 этгээд ял шийтгэл эдлэн хоригдож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!