Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын Камбожтой хиллэдэг “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байхыг анхаарууллаа

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08:20 цагт Тайландын Хаант Улсын Сурин муж дахь цэргийн бааз руу Камбожийн талаас гал нээж, хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Тус мөргөлдөөний 12 хүний амь үрэгдсэнийг Бангкокийн эрх баригчид мэдээлээд байгаа юм. 

Энэхүү үйл явдлын улмаас олон тооны иргэд амь насаа алдаж, гэмтэж, бэртсэн тул тайландын талаас тухайн байршилд оршин сууж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм байна. 

Иймд Тайландын Камбожтой хиллэдэг “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байх, мөн учирч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Бангкок дахь Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа яамнаас анхаарууллаа. 

Элчин сайдын яамны шуурхай утас: +66 06-1026-9692