Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натурын авто замаас Нарны зам хүртэлх авто замыг маргааш орой хааж, шинэчилнэ.
Зам хаах: Долоодугаар сарын 19-ний 23:00 цаг
Зам нээх: Долоодугаар сарын 21-ний 06:00 цаг.
Энхтайвны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэл авто замыг хааж, шинэчилнэ.
Зам хаах: Долоодугаар сарын 20-ны 22:00 цаг
Зам нээх: Долоодугаар сарын 24-ний 06:00 цаг
Харин 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх замын урд эгнээг шинэчилж хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НЗХГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|