ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/18-НД НИЙТЛЭГДСЭН
Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр орой хаахыг дахин санууллаа
iKon.MN
Энхтайвны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр орой хааж, шинэчлэхийг дахин санууллаа.
- Зам хаах: Долоодугаар сарын 18-ны 22:00 цаг
- Зам нээх: Долоодугаар сарын 20-ны 06:00 цаг
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөв.
Харин Бөхийн өргөөний уулзвараас Натур худалдааны төв хүртэлх замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
