Т.Даваадалай: Нийтийн эдэлбэр газар дээр барилга байгууламж бариулахгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, Сөүлийн гудамж дагуу ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьж буй асуудлаар иргэдээс шүүмжлэл ирж, нийслэлийн удирдлагууд газар дээр нь очжээ.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн менежер Э.Чинзориг "Голден билэгт компани 2024 онд Өглөөний цай төслийг хэрэгжүүлэх тухай хүсэлтийг дүүргийн Засаг даргад танилцуулсан. Түүнээс хойш төслийг худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн хурлаар хоёр удаа хэлэлцэж, зуны түр худалдаа эрхлэхээр тавдугаар сарын 28-нд гэрээ байгуулж арваннэгдүгээр сарын 1-нд дуусгахаар түр зөвшөөрөл олгосон" гэв.

"Голден билэгт" ХХК-ийн захирал Д.Баттүвшин "Энэ газарт байсан хуучин шатнууд өмхөрч муудсан байсныг хуулж авахад хог хаягдал, ялгадсаар дүүрсэн байсан. Эдгээр газрыг тохижуулж, орчин үеийн хоолны гудамж болгож, Өглөөний цай төслийг гурван ААН, дөрвөн иргэн хамтарч хэрэгжүүлэхээр дүүрэгт  хүсэлт тавьсан. Хоёр удаагийн хүсэлт, гурван удаагийн уулзалт зохион байгуулахад дүүргээс тодорхой шаардлагуудыг тавьсан. Тухайлбал гудамжинд ТҮЦ бус тохижуулах шаардлагыг тавьсан юм. Бидний зураглалаар явган хүний зорчих хэсэг хэвээрээ байна. Террас хийхгүй. Есөн хэсэг кофе шоп тавигдсан. Нийтийн бие засах газар, гал тогооны хэсэг болон 20 орчим орны хоол хийх хэсэг, Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

Гурван ААН, дөрвөн иргэн нийлж, 400 орчим сая төгрөгийн өртөг шингэсэн бүтээн байгуулалтыг хийж байна. Гадна тохижилтын лед дэлгэц, гэрэлтүүлэг самбар зэрэг 300 орчим сая төгрөгийн бараа гааль дээр ирж байгаа.

Маш гоё гудамж болгож чадна гэсэн итгэлтэйгээр ажиллаж байгаа" гэж танилцууллаа.

Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай "Нийтийн эдэлбэр газар дээр худалдаа, үйлчилгээ түр эрхлэх зөвшөөрлийг Хот байгуулалттай зөвшилцөж өгдөг. Бид ТҮЦ-нээсээ дөнгөж салж байна. Зохих хуулийн дагуу мэдэгдлийг өгч, газрыг чөлөөлүүлэх шаардлагатай. Хот байгуулалтын газраас нийтийн суух сандал зэрэг байгууламжийг буулгаж, инженерийн шийдэлтэй байгууламж барих зөвшөөрөл өгөөгүй. Нийтийн эдэлбэр газар дээр байгууламж бариулахгүй. Түр байгууламж нь дугуйтай байдаг. Улаанбаатар хотод байнгын байгууламж барих гэж байгаа бол Хот байгуулалтын газраас зөвшөөрөл авна. Сургуулийн орчинд байгууламж барих бол багш, удирдлагууд болон Боловсролын ерөнхий газартай зөвшилцөх ёстой. 

Нийслэлийн зүгээс хотын гол гудамжнуудад өөр түвшний барилга байгууламж барихаар төлөвлөөгүй, зөвшөөрөл өгөх боломжгүй. Ойрын хугацаанд гудамж талбайг чөлөөлөх шаардлагыг тавьж байна" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
48
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг