Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн гурван хурдан хүлэг түрүүлж, айрагдлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 225 хурдан хүлэг бүртгүүлснээс 131 нь гараанаас хөдөлсөн юм. Түрүүлж, айрагдсан хурдан хүлэг болон унаач хүүхдийн мэдээллийг хүргэж байна.

Түрүү магнайд: Төв аймгийн Заамар сумын харьяат Ж.Түмэн-Өлзийн бор. Унаач: 9 настай, эрэгтэй Н.Боорчи

Аман хүзүүнд: Завхан аймгийн Яруу сумын харьяат Д.Дагвадоржийн төгс зээрд. Унаач: 11 настай, эрэгтэй С.Баярбаясгалан

Айргийн гуравт: Төв аймгийн Заамар сумын харьяат Н.Энхтайваны хөх бор. Унаач: 11 настай, эрэгтэй Д.Мөнгөнбаатар

Айргийн дөрөвт: Төв аймгийн Бүрэн сумын харьяат Х.Улам-Өрнөхийн хээр. Унаач: 9 настай, эрэгтэй А.Түвшинтөгс

Айргийн тавд: Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайн хээр.  Унаач: 10 настай, эрэгтэй А.Далай-Очир унаж хурдлуулжээ.

Шүдлэн насны хурдан хүлгүүд

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг