Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хязаалан насны морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд 256 хязаалан бүртгүүлснээс 195 хурдан хүлэг тоосоо өргөлөө.

Түрүү магнайд: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Б.Гантигийн сартай хүрэн. Унаач: 10 настай, эрэгтэй Ц.Түвшинсайхан

Аман хүзүүнд: Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Лхагвацэрэнгийн халтар халзан үрээ. Унаач: 10 настай, эрэгтэй Б.Нармандах

Айргийн гуравт: Говь-Алтай аймгийн харьяат Б.Гантулгын бор халзан. Унаач: 13 настай, эрэгтэй Б.Эрдэнэбилэг

Айргийн дөрөвт: Архангай аймгийн Чулуут сумын харьяат Ц.Энхболдын халтар үрээ. Унаач: 12 настай, эрэгтэй Н.Сумъяабазар

Айргийн тавд: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат А.Наранбаатарын хар ширээтэй саран.  Унаач: 8 настай, эрэгтэй Ц.Цэрэнтогтох унаж хурдлууллаа гэж Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.

"Айргийн тав, зургаад хоёр морь ойрхон орж ирсэн учраас камерын бичлэгийг шүүж үзэхэд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат А.Наранбаатарын хар ширээтэй саран айргийн тавд орсон нь баталгаажлаа" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хязаалан насны хурдан хүлгүүд 18 километр замд уралджээ.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг