Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм Дээд Хатан нар 149 дүгээр сургуульд зочлов

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нар өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочилж, багш сурагчидтай уулзлаа.

Сурагч хүүхдүүд үндэсний хувцсаараа гоёж, хоёр улсын далбааг барин Эзэн Хаан, Эрхэм Дээд Хатныг хүндэтгэн угтан авав.

Тус сургууль нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Улаанбаатар хотын бага, дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд баригдаж, 2020 онд ашиглалтад орсон юм. Үүнээс гадна дээрх төслийн явцад Баянзүрх дүүрэгт 53 дугаар сургууль, Хан-Уул дүүрэгт 75 дугаар сургууль болон Налайх дүүрэгт 109 дүгээр сургуулийн барилгыг барьж, бүрэн тохижуулсан байдаг. 

Эдгээр дөрвөн сургуулийг барьж байгуулах, анги танхимыг тохижуулах, багш, сурагчдын сурч хөгжих, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх зэрэгт нийт 2 тэрбум 379 иенийг зориулж байв.

Чингэлтэй дүүргийн VII хороо буюу гэр хорооллын бүсэд байрладаг 149 дүгээр нь сургууль нь олон улсын жишгийн дагуу баригдсан, нэг ээлждээ 720 сурагч хичээллүүлэх хүчин чадалтай.

Түүнчлэн тус сургуулийн барилгыг барихдаа хэн бүхэнд тэгш хүртээмжтэй байлгахад ихэд анхаарсан бөгөөд энэхүү хэв маягийг түгээмэл загвар хэмээн тодорхойлдог аж. Тухайлбал давхар бүрийг холбосон налуу шат, хүүхдийн нас биеийн онцлогт тааруулсан шатны хоёр түвшний бариул, шатаар өгсөх буух үедээ хүүхдүүд нэгнээ харахгүй мөргөлдөхөөс сэргийлэн байрлуулсан хоёр талын толь гэх зэргээр бүхий л талыг бодолцон сургуулийг байгуулсан нь ихээхэн онцлогтой. Мөн анги танхимын нэрийг брайль үсгээр тэмдэглэж, давхар бүрд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн өрөө, амрах газар, зориулалтын ширээ зэргийг бэлтгэсэн байдаг.

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг