Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Буриад сурын харваанд Ц.Ганбаатар, З.Болормаа нар түрүүлж, УЛСЫН МЭРГЭН болов

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар Төрийн 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа өчигдөр боллоо.

Энэ жил Буриад сурын харваанд 240 харваач шинэлэгдсэн дүрмээр буюу 48 сумаар мэргэнээ тодрууллаа.

Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, спортын дэд мастер Цэвээндоржийн Ганбаатар 47 оноогоор түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн харваач Загдаагийн Болормаа 44 оноогоор түрүүлж, улсын мэргэний болзол хангасан байна.