Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Урианхай сурын харваанд аймгийн мэргэн Хөхийн Мягмаржав 27 оноогоор товх харван түрүүлж, урианхай сурын УЛСЫН МЭРГЭН болов

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар Төрийн 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадам уламжлал ёсоор урианхай сурын харваагаар эхэллээ.

Зөвхөн эрчүүд харвадаг онцлогтой урианхай сурын харваанд энэ жил 317 харваач өрсөлдөв.

Тэднээс Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Хөхийн Мягмаржав 27 оноогоор товх харван түрүүлснээр урианхай сурын улсын мэргэн цолын болзол хангалаа.

Мөн Завхан аймгийн Тэс сумын уугуул, Налайх дүүргийн харьяат, Их Өв Цэцэн багийн харваач, урианхай сурын улсын мэргэн Батхуягийн Хатансайхан 27 оноогоор дэд байр эзэллээ. Б.Хатансайхан нь 2015 онд тус сурын улсын мэргэн цолын болзол хангаж байсан бол сүүлийн хоёр жил дараалан дэд байранд орсон байна.

Тэдний араас байранд Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, Өлгийн мэргэчүүд багийн харваач спортын мастер Нармандахын Алтансүх, Ховд аймгийн Дуут сумын харьяат, Уулсын мэргэчүүд холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Мөнгөнболдын Галбадрах нар 27 оноогоор удаалав.

Тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат, Уулсын мэргэчүүд холбооны харваач, урианхай сурын улсын мэргэн Дамиранжавын Алтангэрэл 25 оноогоор тус тус шалгарчээ.

Д.Алтангэрэл нь 2023 оны урианхай сурын харваанд түрүүлж, улсын мэргэн болж байв.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг