Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолоор:
- Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван уран бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйг залуу хойч үедээ таниулан, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оюун ухаан, авьяас билгээ зориулан, уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч,
- Дулааны цахилгаан станцын зуухны тоноглолын засвар, угсралт, туршилт тохируулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, эрчим хүчний салбарт орчин үеийн, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн, салбарын мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж, салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Мон-Илч” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цагааны Бааст,
- Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулан, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэн, бүтээгдэхүүн боловсруулалтын төвшинг ахиулан хаягдлыг багасгаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Монголчехметалл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бичээрэйн Далай,
- Дэлхийн болон үндэсний сонгодог олон арван дуурийн гол болон туслах дүр бүтээж, ганц хүний дуурийг санаачлан гол дүрд нь тоглож, олон улсад Монгол Улсын дуурийн урлагийг сурталчлан таниулж, дуурийн дуулаачийн мэргэжлийн стандарт, хөтөлбөр боловсруулан, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуулах ур чадварын багш, Ардын жүжигчин Аюурзанын Долгор нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
- Шинжлэх ухаан, эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд мэдлэг оюунаа зориулан, олон мянган шавь бэлтгэн сургаж, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын дарга асан, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат багш Санжбэгзийн Төмөр-Очир,
- Математикийн сургалтын чанар, заах арга зүй, технологийг сайжруулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулахад идэвх санаачилгатай ажиллаж, математикийн сургалт, эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвин, шавь нарыг бэлтгэн сургаж, тус шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэрийг нь үнэлэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн багш, профессор, Монгол Улсын Гавьяат багш Цэрэндоржийн Дашдорж,
- Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулах, үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Гавьяат хуульч, хошууч генерал Баастын Пүрэв,
Ардын жүжигчин цолоор:
- Монголын тайз, дэлгэцийн урлагт олон арван гол болон туслах дүр бүтээж, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хойч үедээ соёл, урлагийн хөгжлийг сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулсан Хүүхэд, залуучуудын театрын ахмад жүжигчин, Гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар,
- Кино урлаг, тайз дэлгэцийн салбарт олон арван гол болон туслах дүр бүтээж, мэргэжлийн урлагийн залуу үеийг сурган, дадлагажуулж, соёл урлагийг олон улсад сурталчлан таниулахад оруулсан Кино урлагийн дээд сургуулийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Нацагдоржийн Батцэцэг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- “Инээмсэглэл” хамтлагийн үүсгэн байгуулагч, Монголын Урлагийн зөвлөлийн тэргүүн Чулууны Ганболд,
- “Монгол Глобал” ХХК-ийн захирал Баасанжавын Ганбаяр,
- “Хас гоёл” ХХК-ийн захирал, уран дархан Санжсүрэнгийн Батзоригт,
Гавьяат багш цолоор:
- Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн дэд захирал асан, доктор, профессор Эрдэнэдалайн Гүргэмжав,
- Монголын хүүхдийн ордны Уран зургийн дугуйлангийн багш, уран бичээч, судлаач Довдонгийн Батбаяр,
- Ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн захирал, урлаг судлалын ухааны доктор Дөрвөлжингийн Оюунцэцэг,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын “Хишиг” сургуулийн үүсгэн байгуулагч Дуламсүрэнгийн Бэхбаатар,
Гавьяат эдийн засагч цолоор:
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Гончигийн Дашаа,
- “Очирдагинас” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Рэнцэнбавуугийн Долгорсүрэн,
Гавьяат хуульч цолоор:
- Монголын нотариатчдын танхимын гишүүн, ахмад хуульч Самбуугийн Сүрэнжав,
- Улсын Ерөнхий прокурорын газрын ахмад прокурор, өмгөөлөгч Рэнчиний Мөнхтариа,
Хүний гавьяат эмч цолоор:
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, клиникийн профессор Шаравын Чимгээ,
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, Төрийн шагналт Гонгоржавын Аянга,
- Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Лхамжавын Аваажигмэд,
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, Төрийн шагналт Гонгоржавын Аянга,
- Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Лхамжавын Аваажигмэд,
Гавьяат агрономич цолоор:
- “Дархан тооромт” ХХК-ийн зөвлөх, агрономич Дамирангийн Чойжилсүрэн,
Гавьяат уурхайчин цолоор:
- “Шарын гол” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Уул уурхайн мэргэшсэн инженер Нацагдоржийн Сундуйжав,
Гавьяат холбоочин цолоор:
- “Мобиком корпорац” ХХК-ийн Стратеги, бизнесийн албаны стратегийн зөвлөх Гун-Аажавын Баатаржав,
Гавьяат тээвэрчин цолоор:
- Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын авто баазын албаны дарга Төмөрсүхийн Сэлэнгэ,
Гавьяат жүжигчин цолоор:
- Дуучин, Соёлын тэргүүний ажилтан Лодойн Банзрагч,
- Үндэсний Урлагийн их театрын гоцлол бүжигчин Мягмарын Бямбаа,
- Нарны циркийн жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очир,
Гавьяат тамирчин цолоор:
- Оюун ухааны спортын тамирчин, Ой тогтоолтын спортын Дэлхийн хошой аварга Нармандахын Мөнхшүр,
- Оюун ухааны спортын тамирчин, Олон улс судлаач, Олон улсын их мастер Нармандахын Энхшүр,
- “Сторм мото клубын үүсгэн байгуулагч, Олон Улсын хэмжээний мастер Амарсайханы Пүрэвдорж,
- Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Санчир,
- Олон улсын шатрын их мастер Алтан-Өлзийн Энхтуул,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Грийн дистрибьюшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Магсарын Сүхбаатар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Эй Эйч Си сервис” ХХК-ийн агаарын хөлгийн техникч Содномдаржаагийн Пүрэвхүү,
- “Мөнхийн Дөлгөөн Мөрөн” ХХК-ийн захирал Намжилын Лхамсүрэн,
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Лхаасүрэнгийн Бямбасүрэн,
- Дархан-Уул аймгийн Хүүхэд залуучуудын театрын ахмад ажилтан Цэрэнчимэдийн Нямдорж,
- Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээч Адъяагийн Цэцэгмаа,
- “Хар сарнай” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Баясгалангийн Баяржаргал,
- Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Сугарсүрэнгийн Төмөрхуяг,
Алтан гадас одонгоор:
- Гэрлэх ёслолын ордны ерөөлч Болдын Болор-Эрдэнэ,
- “Чоно” хамтлагийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Дамбын Батбаяр,
- Шихихутуг их сургуулийн ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Лхагвасүрэнгийн Нарангэрэл,
- Гадаад харилцааны яамны гэрээ, эрх зүйн газрын захирал Жамбалдоржийн Соёлмаа,
- Чөлөөт уран бүтээлч, уран барималч Жамъянсүрэнгийн Түмэнчулуун,
- “Хаан палас” ХХК-ийн ерөнхий менежер Цолмонгийн Тамир,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Стандарт, хэмжил зүйн газрын Стандарчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Гансүхийн Тулгаа,
- “Алтан жолоо” группын ерөнхий нягтлан бодогч Алтанцацралын Маралмаа,
- “Ньюгрийн Форест” ХХК-ийн ерөнхий инженер Баатарын Сэр-Од,
- Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтын газрын Хоёрдугаар нарийн бичгийн дарга Цэдэнбалын Даваасүрэн,
- “Мөнгөн чавхдас” хөгжмийн сургуулийн сургалтын төвийн морин хуурын багш, Соёлын тэргүүний ажилтан Баатархүүгийн Чойжилжав,
Цэргийн хүндэт медалиар:
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Эрдэнээгийн Чинбат нарыг шагналаа.
ФОТО
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!