Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад дөрвөн оролцогч санал ирүүлсэн тухай мэдээлсэн.
Харин наймдугаар сарын 1-нд хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийг эцэслэж, сонгон шалгаруулалт хийхээр болжээ.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын төр, хувийн хэвшлийн түншлэлийн тендерийг нээхэд дөрвөн компани оролцсон.
Наймдугаар сарын 1-ний өдөр хог шатаах үйлдвэрийн тендерийг эцэслэж, сонгон шалгаруулалт хийнэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл бүх процедурыг гүйцээж, журмуудыг гаргуулсан.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх гэж аминдаа нийслэл дээр хүмүүсээ шахаад хоёр төсөл дээр зургаан сар гаруй ажиллаж байна. Хуулийн үндсэн агуулга нь төр, хувийн хэвшлийн түншлэл хийлгэхгүй юм билээ.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр аймгийн Засаг дарга нар ипотекийн зээлийн асуудлыг ихээр хөндөж байсан. Орон нутагт ипотекийн зээл шаардлагатай байна. Гэтэл эх үүсвэр байхгүй, бодит байдал дээр шийдэх боломжгүй. Эх үүсвэрийг гаднаас шийдэх л зам байна. Төр болон хувийн хэвшил аль нь ч гаднаас эх үүсвэр татах гэхээр одоо хүчин төгөлдөр байгаа хууль, журмууд тээг болдог. Энэ талын хууль, эрх зүйг шинэчлэх шаардлага байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг илүү либералчлахад Н.Учрал сайд хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэв.
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг барих төсөлд:
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах шалгаруулалтад:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!