Сүүлийн гурван өдөр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос, түүний сүйт бүсгүй, телевизийн хөтлөгч Лорен Санчес нарын хурим Италийн Венец хотод болж өнгөрлөө.
Алдар цуутай 200 орчим зочдыг цуглуулсан энэ хурим бас “No Space for Bezos” (Безост орон зай байхгүй) нэртэй хөдөлгөөний эсэргүүцэл дор болж өнгөрсөн юм.
Зочдын дотор АНУ-ын ерөнхийлөгчийн охин Иванка нөхрийн хамт, шоу бизнесийн од Ким Кардашян ээж, эгч дүүсийн хамт, тэрбумтан Билл Гэйтс найз бүсгүйн хамт байжээ.
Дуучин Ашер, жүжигчин Леонардо ди Каприо, Орландо Блүүм, Америк хөлбөмбөгийн од Том Брэди, телевизийн хөтлөгч Офра Уинфри, сүйт бүсгүйн хуримын даашинзыг урласан Италийн домогт дизайнер Доменико Долче зэрэг урлаг соёл, спортын алдартнууд бас оролцсон байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!