Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн иргэдийн баяр даншиг наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын хурдан морины уралдааны азарга насанд 73 азарга шандсаа сорихоор бүртгүүлснээс 56 азарга гараанаас гарч, Төв аймгийн Баян сумын Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ.

Аман хүзүүнд: Увс аймгийн Өндөрхангай сумын МУАУ Батсайханы бор чойндон зүсмийн азарга

Айргийн гуравт: Төв аймгийн Угтаалцайдам сумын Н.Сүхбатын ухаа нум зүсмийн азарга

Айргийн дөрөвт: Архангай аймгийн Ихтамир сумын НАУ Л.Эрхэмбаярын хар, сайртай азарга

Айргийн тавд: Завхан аймгийн Баянхайрхан сумын Д.Жамсрангийн хул, саарьтай ууль азарга тус тус хурдалжээ.

Хурдан азаргууд:

Хязаалан насны уралдаанд 88 хурдан хүлэг бүртгүүлснээс 77 хязаалан гарааны зурхайгаас хөдөлсөн юм.

Түрүү магнайд: Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын хээр алаг

Аман хүзүүнд: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Д.Бэхбатын хар, саран дэвсгэртэй загастай дөл

Айргийн гуравт: Архангай аймгийн Ихтамир сумын Л.Энхбаярын хонгор сар

Айргийн дөрөвт: Төв аймгийн Жаргалант сумын Г.Алтансүхийн цоохор загас

Айргийн тавд: Б.Сүхбаатарын зээрд халзан, алхтай сар зүсмийн хязаалан хурдаллаа.

Хязаалан насны хурдан хүлгүүд:

Шүдлэн насны морьдын уралдаанд 70 хурдан хүлэг тоосоо өргөснөөс:

Түрүү магнайд: Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын хүрэн ширээтэй зуузай шүдлэн

Аман хүзүүнд: Архангай аймгийн Тариат сумын Б.Наранбаатарын хул, хөвчтэй сар шүдлэн 

Айргийн гуравт: Завхан аймгийн Шилүүстэй сумын Д.Заяабадралын зээрд, таван нүд

Айргийн дөрөвт: Улаанбаатар хотын Багануур дүүргийн НАУ Ж.Мөнгөнбаярын хонгор халзан, чандмань

Айргийн тавд: Булган аймгийн Булан сумын Б.Өвгөнхүүгийн бор шүдлэн хурдалж наадамчин олноо баясгалаа. 

Шүдлэн насны хурдан хүлгүүд:

 

Маргааш Хүй долоо худагт их нас, соёолон, жороо морьдын болон дааганы уралдаан болно.