ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/28-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Улаанбаатар хотын иргэдийн баярт нийслэлийн өмнөх үеийн дарга нар очжээ
iKon.MN
Гэрэл зургийн эх сурвалж: НИТХ-ын хэвлэлийн хэлтэс
Хүй долоо худагт өнөөдөр эхэлсэн Улаанбаатар хотын иргэдийн баяр Хүрээ цам-Даншиг наадамд нийслэлийн өмнөх үеийн дарга нар очжээ.
Тодруулбал Улаанбаатар хотын дарга асан М.Энхболд, Т.Билэгт, Ц.Батбаяр, Д.Сумъяабазар нар баярын арга хэмжээг үзэж сонирхсон байна.
Түүх сөхвөл:
- 1999-2005 онд М.Энхболд
- 2005-2007 онд Ц.Батбаяр
- 2007-2008 онд Т.Билэгт
- 2020 онд Д.Сумъяабазар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байв.
Улаанбаатар хотын иргэдийн баярын арга хэмжээ өнөөдөр 22:00 цаг хүртэл Хүй долоо худагт үргэлжилнэ.
Гэрэл зургууд
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
