22:21 2025/06/28
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 17:00 цагийн байдлаар Булган аймгийн Бугат, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Бөхөө", "Гурван цагаан толгой" гэх газарт гарсан 4 ой хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар буюу Тужийн нарсанд энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.28/ 16:30 цагт цурамд оруулсан.
Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолж” Ерөө суманд гарсан 3, Алтанбулаг сумын “Орос даваа” гэх газар гарсан 6 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан.
Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд 2 буюу нийт 5 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 429 алба хаагч, 31 автомашин, 2 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин орон нутгийн мэргэжлийн ангийн 279 хүн, 60 автомашин нийт 710 хүн, 94 автомашинтайгаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
14:19 2025/06/28
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хоёр, Хүдэр суманд нэг түймрийг цурамд оруулжээ.
Энэ тухай ОБЕГ-аас "Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Шарлан гол” гэдэг газар энэ сарын 25-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.28/ 10:00 цагт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Шоргоолж" гэдэг газар энэ сарын 26-нд гарсан түймрийг 12:34 цагт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Даваат" гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ой, хээрийн гал түймрийг 12:53 цагт тус тус цурамд орууллаа.
Булган аймгийн Бугат суманд энэ сарын 26-нд гарсан түймрийг өнөөдөр /2025.06.28/ 13:55 цагт бүрэн унтраалаа.
Урьдчилсан байдлаар түймэрт 3 га талбай өртөж шатсан" гэв.
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 13:00 цагийн байдлаар ой, хээрийн найман түймрийг цурамд оруулж, таван түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгааг мэдээллээ.
22:21 2025/06/28
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 17:00 цагийн байдлаар Булган аймгийн Бугат, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Бөхөө", "Гурван цагаан толгой" гэх газарт гарсан 4 ой хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар буюу Тужийн нарсанд энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.28/ 16:30 цагт цурамд оруулсан.
Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолж” Ерөө суманд гарсан 3, Алтанбулаг сумын “Орос даваа” гэх газар гарсан 6 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан.
Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд 2 буюу нийт 5 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 429 алба хаагч, 31 автомашин, 2 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин орон нутгийн мэргэжлийн ангийн 279 хүн, 60 автомашин нийт 710 хүн, 94 автомашинтайгаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!