Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ДЦС-4-ийн зүүн урд талаас Наадамчдын гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзварын замыг нэг сар хаана

Б.Манлай
2025 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 20-р хороо, Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын гудамжны авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг 2025 оны долдугаар сарын 1-ний 23:00 цагаас наймдугаар сарын 1-ний 06:00 цагийн хооронд хаана.

Энэ хугацаанд цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй долоон хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэх ажлуудыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч нар шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗХГ-аас мэдээллээ.