Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

Б.Манлай
2025 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас 133-р сургууль хүртэлх авто замын зорчих хэсгийн урд эгнээг хааж, шинэчилнэ.

Тодруулбал зургаадугаар сарын 29-ний 22:00 цагаас авто замын хөдөлгөөнийг хааж, долоодугаар сарын 1-ний 06:00 цагт нээнэ.

Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм. Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

зураг
 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС