Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Уг ойг тохиолдуулан түүний XX зууны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг сэдэвт эрдэм шинжилгээний хурал болон "Өв сургамж" тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдлээ. "Өв сургамж" тусгай үзэсгэлэн нь Ж.Самбуугийн амьдрал, ажил үйлс "Онч үгс" сэдэвт монгол уран бичгийн каллиграфийн үзэсгэлэн, эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, зураг баримт ном бүтээлийн гэсэн хэсгүүдээс бүрдсэн байна.
Тэрбээр
Ард олондоо Монгол төрийн мэргэн өвөө хэмээн алдаршсан Ж.Самбуу нь төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны дэг жаягийг тогтоосон нэрт дипломатч байсан төдийгүй зарчимч шударга, ард иргэддээ ээлтэй байж төр барихад эгэл түмний зовлонг маш сайн ойлгодог байх хэрэгтэй гэж захисан байдаг гэдгийг уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!