Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

3х3 ДАШТ: Хүн дутуу Монголын эрэгтэй шигшээ баг гурав дахиа хожигдлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ өдөр Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн гурав дахь тоглолтоо Монтенегрогийн эсрэг хийлээ. Харамсалтай нь 15:18-аар дийлдсэнээр хасагдах шатанд өрсөлдөх боломжгүй болсон юм.

Монголын шигшээ багийн лидер Э.Дөлгөөн Латвийн эсрэг хийсэн тоглолтод бэртэл авснаар энэ тэмцээнийг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болсныг 3х3 сагсан бөмбөгийн холбооныхон мэдээлсэн. 

Ингэснээр эрэгтэй шигшээ баг сэлгээгүй буюу гурван хүний бүрэлдэхүүнтэй Монтенегрогийн эсрэг тоглосон.

Д.Дэлгэрням 7, А.Ананд 6, О.Энхбаатар 2 оноо авсан ч хүн дутуу Монголын эрэгтэй шигшээ баг гурав дахиа дараалан ялагдсан юм.

Эрэгтэй шигшээ баг хэсгийн эхний хоёр тоглолтод АНУ, Латвийн багт дийлдсэн билээ.

Тэд өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Японы эсрэг хийх хуваарьтай.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг