"Зайсангийн гудамжны борооны ус зайлуулах шугамыг угсрах явцад шүүрт худгууд үерийн усанд угаагдаж, хашлага эвдэрсэн"

Б.Манлай
2025 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Уржигдар орсон аадар борооны үеэр Зайсанд авто замын хашлага эвдэрчээ.

Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас "2025 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод орсон түр зуурын хүчтэй, усархаг борооны улмаас Хан-Уул дүүргийн 15-р хороо, Зайсангийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгдэж буй замын борооны ус зайлуулах шугамын угсралтын ажил хийгдэх явцад шүүрт худгууд үерийн усанд угаагдаж, авто замын хашлага эвдэрсэн.

Уг хэсгүүдэд Нийслэлийн замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч "Түм арвижих" ХХК шуурхай арга хэмжээ авч ажилласан.

Зайсангийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дуусаагүй асфальт бетон хучилт хийгдээгүй, замын борооны ус зайлуулах шугамыг угсрах ажил үргэлжилж байна" гэж мэдэгдэв.

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг