"Өнөөдөр/2025.06.23/ 16:22 цагийн байдлаар Улаанбаатар хотод орж байгаа бороо хоёр цаг орчим үргэлжилнэ" гэж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас/ЦУОШГ/ мэдээллээ.
Ард иргэдийг аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
- Зургаадугаар сарын 23, 24, 25-нд шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 2-н хүртэл сэрүүсэж шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
- Зургаадугаар сарын 26, 27 болон долоодугаар сарын 1-ний өдрүүдэд дуу цахилгаантай, аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Тус газраас мэдээлснээр хөрс маш их хуурай байгаа үед ус ихтэй аадар бороо ороход хөрсний шингээх чадвар эрс багасдаг байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!