Өчигдөр орсон аадар борооны үеэр хотын авто зам дээр яагаад ус тогтсон талаар хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсандаа тайлбар нийтэлжээ.
Тэрбээр "Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод хэт халсны улмаас түр зуурын хүчтэй усархаг борооны ус хөрсөнд шингэхгүй шууд урсаж зам талбайн ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмэгдүүлж байна.
ГУББГ-ын шуурхай бригад ус их тогтсон хэсгүүдэд хүн хүч, машин механизм нэмэгдүүлэн ажиллаж байна.
Мөн их хэмжээний гэнэтийн аадар борооны усыг үерийн далангаар зайлуулдаг бөгөөд замын ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй бөгөөд зөвхөн замын буюу тухайн нэгж талбарын усыг зайлуулахаар тооцож хийгдсэн байдаг.
Манай нөхцөлд өндөржилтөөрөө гэнэт орсон их хэмжээний бороо нь шороон замтай гудамж, уулын шороо зэрэг хог, лагтай холилдон шууд урсаж зам талбай дээр ус тогтож байна. Өнөөдрийн/2025.06.23/ тухайд гэнэтийн усархаг бороонд шугам хоолойнууд бүрэн ачааллаараа ажиллаж байна" хэмээв.
Харин "Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй" хэмээн нэр бүхий УИХ-ын гишүүнд ханджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!