Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: Улаанбаатар хотод 20 гаруй минут орсон аадар борооны дараах бодит байдал

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зургаадугаар сарын 23-нд буюу өчигдөр үдээс 20 гаруй минут үргэлжлэн орсон ширүүн борооноор Улаанбаатар хотын авто зам болон явган хүний замууд усанд автлаа.

Борооны үеэр явган зорчигчид нийтийн эзэмшлийн талбайгаар явах болон гэрлэн дохиотой гарцаар зам хөндлөн гарахдаа ус гатлахаас өөр сонголтгүй болов.

зураг
 

Энхтайвны өргөн чөлөө буюу хотын төв орчмын Мөнгөн завъяа, Цэцэг төв, Төв шуудан, PC mall худалдааны төвийн өмнөх авто замыг энэ сард засварлаж шинэчилсэн ч хойд талын урсгалын зам дээр борооны ус зайлуулах шүүрт худаг харагдсангүй. Үүнээс гадна тус өргөн чөлөөний карман зогсоолгүй болгосон автобусны буудал руу авто замын ус нь бродюроо даван хальж байлаа.

Цаашид бороо орох бүрд явган зорчиж байгаа иргэд үсэрч харайж, ус туучиж гутал, хувцсаа норгосоор байх нь. 

ХӨСҮТ-ийн мэргэжилтний мэдээлж байснаар гэдэсний зарим халдварт өвчний үүсгэгч хөрсөнд хадгалагдаж байдаг. Ард иргэд үерийн ус туулах тохиолдолд гэдэсний халдварт өвчин тусах эрсдэл үүсдэг байна.

Тиймээс үерийн усыг хөл нүцгэн туулахгүй байх, зайлшгүй туулах шаардлага гарсан бол гэртээ ороод хамгийн түрүүнд гутлаа тайлж, хлорын уусмалаар ариутган наранд хатаах ёстой байна.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өнөөдөр/2025.06.24/ Улаанбаатар хотод дуу цахилгаантай, бага зэргийн аадар бороо орно.

ФОТО: Ширүүн борооны дараах бодит байдал /2025.06.23/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг