Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу завьт эргүүл ажиллана. Үерийн эрсдэлтэй байршилд суурьшсан ААН, өрхүүдэд албан мэдэгдэл хүргүүлнэ"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүл, үер усны аюулын эрсдэлийг бууруулах чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас өнөөдөр мэдээлэл өглөө. 

Ирэх 7, 8-р сард нийт нутгаар хур тунадас ихтэй байна. Улаанбаатар хотын хөрсний ус шингээх байдал нь бага байгаа тул үерийн эрсдэл өндөр байгаа талаар ЦУОШГ-аас мэдээлээд байгаа юм. 

ОБЕГ өнгөрсөн жил 355 удаагийн үеэр усны дуудлагаар ажилласан байна. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 18-наас есдүгээр сарын 21-ний өдөр хүртэл Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ голын зуслангийн бүсүүдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Уг ажилд цагдаа, Гэр бүл хүүхэд хөгжлийн газрууд хамтран ажиллаж эцэг эх, асран хамгаалагч нар гол усны орчмоор хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг зөвлөмжийг хүргүүлж, хяналт шалгалт хийх аж.  

Мөн голуудын үерийн ам, хальж болзошгүй газрууд болон уулын ус буух эрсдэлтэй байршлуудад суурьшсан аж ахуй нэгж байгууллага, өрхүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагын байцаагч нар албан мэдэгдэл хүргүүлж эрсдэлгүй байршлуудад нүүн шилжүүлэх юм байна. 

Завьт эргүүл: 

  • БЗД-ийн Хар усан тохойгоос Маршалын гүүр,
  • Арслантай гүүрнээс Сэлбийн зуслангийн бүс 
  • Маршалын гүүрнээс сонсголонгийн гүүр,
  • Сонсголонгийн гүүрнээс Нисэхийн эцэс хүртэл
  • Багануурт Хэрлэн гол дагуу Дивизийн гармаас Хадан хошуу ,
  • Налайхад Тэрэлж гол дагуу Тэрэлжийн гармаас Майхан-Уул хүртэл ажиллах юм байна.