Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарыг дуустал нийт нутгаар хална. Ирэх сарын эхээр хур тунадас ихтэй байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зуны цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газар/ЦУОШГ/-ын урт хугацааны прогноз хариуцсан ерөнхий инженер Б.Жаргалан дараах мэдээллийг өглөө. 

Ойрын өдрүүдэд өдөртөө +30 градусыг давж халах төлөв ажиглагдаж байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хараа хяналтгүйгээр гол ус руу явуулахгүй байх мөн наршихаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 

Энэ сарыг дуустал нийт нутгаар халах төлөвтэй байгаа ба сарын сүүлийн өдрүүдэд баруун аймгийн нутгаас эхлэн хур тунадас орж сэрүүсэх юм байна. Мөн нийслэл хот орчмоор энэ сарын сүүл ирэх сарын эхээр гэнэтийн ус ихтэй, аадар бороо орох магадлалтай байгаа аж. 

Энэ жилийн хувьд хөрсний ус шингээх байдал нь бага байгаа тул үерийн эрсдэл өндөр байгаа юм байна. 7, 8-р саруудад Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орох төлөв ажиглагджээ. 

Иймд үер усны аюулаас сэрэмжтэй байж өдөр тутмын цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлгийн мэдээг цаг тухай бүрд нь авч байхыг зөвлөв.