Сонгодог загварыг орчин үетэй хослуулсан дэлхийд алдартай "FILA" брэнд Монголд салбараа нээлээ. 114 жилийн баялаг түүхтэй "FILA" дэлгүүрийн Монгол дахь анхны салбар нь Улаанбаатар Их Дэлгүүрийн гурван давхарт байрлаж байна.
"Nike", "Converse", "Vans" зэрэг дэлхийд хэдийнээ танил болсон спорт болон өдөр тутмын загварын брэндийг танилцуулсан "БльюМон" групп албан ёсны эрхтэйгээр "FILA"-г Монголд оруулж ирж буй юм.
Италийн Биелла хотод ах дүү Филагийн 1911 онд үүсгэн байгуулсан нэхмэлийн үйлдвэр хожим буюу 1970-аад оноос спорт хувцасны брэндээр дэлхийд танигдсан байна.
Харин тус брэндийг 2007 онд БНСУ-ын "FILA Korea" компани худалдан авч, төв байр нь Сөүл рүү шилжсэн цагаас хойш загварын ертөнцөд стритвэр (streetwear) болон ретро загвараар дэлхийд тэргүүлж эхэлжээ.
Өдгөө дэлхий даяар 70 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж, спорт ба загварыг төгс хослуулдаг. Гүйлт, фитнес, өдөр тутмын загварт зориулсан бүтээгдэхүүнүүд нь залуусын амьдралын хэв маягийг тодорхойлж байна.
"FILA" брэндийн 1996 онд гаргасан Disruptor загварыг 2018 онд дахин шинэчилж FILA Disruptor 2-ыг дэлхий даяар танилцуулсан. Анхны загвар нь "chunky" хэлбэртэй байв. Хоёр дахь загвар нь олны хүртээл болсон цагаасаа хойш тэр дороо дэлхийн трэнд болж, "dad shoes" хэлбэртэй пүүзний давлагааг эхлүүлсэн юм. Зузаан ул, хурц дүр төрх нь 1990-ээд оны загварын хэв шинжийг орчин үеийн "street fashion"-той хослуулсан гэдгээрээ залуусын таашаалд нийцжээ.
Спортын домогт тамирчид:
Поп соёл ба K-pop одууд:
Streetwear & Fashion influencers:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!