УИХ-ын чуулганы хуралдаанд 99 гишүүний ирц бүртгэгдсэн ч танхим эл хуль байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж байгаа юм. 

Хуралдаан 99 гишүүн буюу 78.6 хувийн ирцтэй байгаа гэж дэлгэц дээр харагдаж буй ч үнэн хэрэгтээ танхим эл хуль байна. 

Монгол Улсын Их Хурлын гишүүний ёсзүйн дүрмийн 3.3-д Гишүүн өвчтэй, чөлөөтэй, албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд ирж оролцох үүрэгтэй гэж заасан байдаг.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн бүлгүүд:

  1. Сонгох, сонгогдох эрх, 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа
  2. Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал
  3. Хүний эрх ба цахим технологи
  4. Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал
  6. Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт

Уг илтгэлтэй энд дарж танилцах боломжтой.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг