Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ энэ оны нэгдүгээр улиралд тун тогтворгүй байсныг "Оюу толгой" ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн өчигдөр өгсөн мэдээлэлдээ онцолж байв.
Тодруулбал 2024 онд зэсийн дундаж үнэ 9,300 ам.доллар байсан бол он гараад 8,700 ам.доллар болтлоо унажээ. Өсөлт бууралт сөөлжсөөр нэгдүгээр улиралд нэг тонн зэсийн үнэ дунджаар 9,460 ам.доллар болсон байна. Алтны үнийн тухайд өссөөр байгаа бөгөөд нэгдүгээр улиралд дунджаар 2,880 ам.доллар байсан бол өчигдрийн байдлаар 3,300 ам.доллар болоод байгааг тэрбээр мөн хэлсэн юм.
Харин "Оюу толгой" ХХК-ийн Монгол Улсад төлсөн татвар хураамжийн талаар тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн "Энэ оны нэгдүгээр улиралд татвар хураамж, цалин хөлс, үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт зэрэгт нийт 1.8 их наяд төгрөг зарцуулсан. Үүний 75 хувь нь дотоодын ханган нийлүүлэгчдээс худалдан авч буй бараа бүтээгдэхүүнд зориулагдсан. Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр(АМНАТ), татвар, бусад төлбөрт нийтдээ 418 тэрбум төгрөг төлсөн.
2010 оноос хойш "Оюу толгой" ХХК нь татвар хураамж, үндэсний компаниудтай хийх худалдан авалт, НӨАТ зэрэгт 12 их наяд гаруй төгрөг буюу ойролцоогоор 5 тэрбум ам.доллар төлсөн байна.
Энэ оны эхний улиралд 510 сая ам.долларыг оруулж ирж, үйл ажиллагааныхаа зардалд зарцуулсан.
Орон нутгийн хөгжилд зориулан энэ оны эхний улиралд 10.7 тэрбум төгрөг зарцууллаа. 2015 оноос хойш орон нутгийн тогтвортой хөгжилд зориулж 200 тэрбум төгрөгийг зарцуулсан.
Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд зориулан 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс боловсролын салбарт 170 төсөлд 46 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сүүлийн 10 жилд хийсэн" гэв.
Түүнчлэн "Оюу толгой" ХХК-ийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" группийн 2024 онд дэлхий нийтээр төлсөн татварын тайланг танилцууллаа.
"Рио Тинто" группийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Х.Амаржаргал "2024 онд Рио Тинто групп 54 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олжээ.
Үүний
Зэсийн группийн тухайд үйл ажиллагаа явуулж буй гурван уурхай бий. Нэгдүгээрт Оюутолгой, хоёрдугаарт АНУ-д байдаг Кенекот, гуравдугаарт Чили байдаг Скандида уурхай юм. Энэ гурван уурхай нь группийн борлуулалтын орлогын 16 хувийг бүрдүүллээ.
Рио Тинто групп 2024 онд үйл ажиллагаа явуулж буй улс орнууддаа нийт 8.4 тэрбум ам.долларын татвар болон АМНАТ-ийг төлсөн байна. Үүнээс 6.3 тэрбум ам.долларыг Австрали улсад төлжээ. Учир нь Рио Тинто групп нь Австрали болон АНУ, Канадад төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг.
Австрали улсад төмрийн хүдрийн 16 томоохон бизнесүүд төвлөрч ажилладаг учраас 6.3 тэрбум ам.долларын татвар, АМНАТ-ийг төлжээ.
Дараагаар нь
Рио Тинто групп нь Монгол Улсад нэлээд өндөр татвар буюу нийт үйл ажиллагаа явуулдаг 36 улсаас дөрөвдүгээр эрэмбэлэгдэх татвар төлжээ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!