Монгол Улсад цэргийн дээд Генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой, “Монгол генералын өдөр” өнөөдөр тохиож байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын генералууд Жанжин Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн эрхэм генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ үргэлжилж байгаа юм.
Монгол Улсын төр засгаас генерал цолыг бий болгож, олгож эхэлснээс хойших 81 жилийн хугацаанд 230 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэн бөгөөд өнөөдөр бэлтгэл, чөлөөнд, ажиллаж байгаа нийт 129 генерал цолтон байна. Үүнээс 33 генерал төрийн тусгай албаны удирдах дээд албан тушаалыг хашиж буй аж
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!