Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, иргэд олон нийтэд таниулан сурталчлах, шатрын спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд уриалах, шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор өнөөдөр Сүхбаатарын талбайд байрлуулсан Нийслэл асарт "Нүүдэл 999" шатрын тэмцээн зохион байгуулж буй юм.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ) болон "Түшээ Бэрс" төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй анхдугаар тэмцээнд 7-гоос 16 хүртэлх насны өсвөрийн таван ангилал, насанд хүрэгчдийн А-гаас С зэрэглэл хүртэл гурван ангилалд нийт 999 шатарчин ухаанаа уралдуулж байна.
Тэмцээний А ангилалд түрүүлсэн тамирчин ₮2 сая, B болон С ангилалд алтан медаль хүртсэн бол ₮1.5 сая, өсвөрийн ангилал тус бүрд манлайлсан бол ₮300,000 шагналын сантай.
Түүнчлэн эзэлсэн байраас хамааран мөнгөн урамшуулал олгох юм.
Швейцар системээр 13 өрөг тоглох үндсэн тэмцээнээс гадна Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид болон их мастер тус бүр 10 өсвөрийн тамирчинтай зэрэг тоглолт зохион байгуулжээ. Уг тоглолтод тэнцсэн тохиолдолд ₮50,000, хожсон бол ₮100,000 урамшуулал авах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|