“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах тендерийг дахин зарлав

Б.Манлай
2025 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, хямд өртөгтэй эрүүл хүнсээр хангах, инновац шингэсэн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Агросити” дагуул хотыг барихаар төлөвлөсөн.

Дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг энэ сарын 8-ны өдөр дахин зарлалаа. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа тавдугаар сарын 7-ны өдөр бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.

“Агросити” дагуул хот нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ын гарам, Рашаант, Жаргалант зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан суурьшлын бүсүүдтэй. Дагуул хотын нутаг дэвсгэрийн 9,000 га талбайд Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор “Эдийн засгийн тусгай бүс”-ийг байгуулсан.

Одоогийн байдлаар хотын уг суурьшлын бүсэд 2,689 өрхийн 7,652 иргэн оршин сууж байна. Тус бүсэд цахилгаан хангамжийн шугам сүлжээ хэвийн, бие даасан дулааны эх үүсвэртэй.

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1743569957779 холбоосоор авах боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.55] 2025/4/24
Яагаад юм болгонд төр гээд яваад байдаг юм чадвартай хүмүүст нь өгөлдөө сда
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.55] 2025/4/24
Төр оролцсон бизнес болгон дампуурдаг шүү хаха болио хархорин оо барьчих малнуудаа
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.203] 2025/4/24
Агросити ч гэх шиг. Монгол нэр өгч болдоггүй юм уу? Төр засаг нь өөрөө гадаад үг шүтээд байх юм, ядаад...
4 | 1 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/24
БААХАН МЕГА ТӨСӨЛ ХИЙНЭ ГЭЖ СОЛИОРООД ТӨГРӨГӨӨ ЦААС БОЛГООД ЭХЭЛСЭН ГЭЖ ХАРЖ БАЙНА. ҮР ӨГӨӨЖ НЬ МУУ БОЛСОН ГАЦСАН ТӨСЛҮҮД Л БОЛНО ДО. ТӨРИЙН ХИЙЖ БАЙГАА АЖЛУУД МУУ БАЙДГИЙН ШАЛТГААН НЬ АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ ГЭСЭН ЦАВЧААНЫ ХУЛГАЙЧ СЭТГЭХҮЙТЭЙ НӨХДҮҮД ТӨРИЙН НЭРТЭЙ КОМПАНИ БАЙГУУЛЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ. МАНАЙ УЛС КОММУНИСТ МАЯГТАЙ УЛС БОЛООД БАЙНА.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/24
ХЯТАД ЛУГАА ХӨГЖИНӨ ГЭЖ МАНАЙ ТӨРИЙН НӨХДҮҮД АНДУУРААД БАЙХ ШИГ БАЙНА. БҮГДИЙГ ТӨР ХИЙНЭ ГЭЭД ЭХНЭЭСЭЭ ДАМПУУРСАН МАШ ОЛОН ТӨСӨЛ БАЙНА. ХУВИЙН ХЭВШИЛЭЭЭ ТАТВАРААР ДАРАМТЛААД ДАМПУУРУУЛЖ ХАЯАД ТӨР БҮГДИЙГ ХИЙНЭ ГЭЖ СОЛИОРДОГ БОЛЖЭЭ. ТӨР ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ МОНГОЛ ХҮНИЙ ХУЛГАЙЧ ХУВИА БОДСОН СЭТГЭЛГҮЙ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДАЛТАЙ НЬ ХОЛБООТОЙ ЮМ. ХУУЛЬ НЬ ХҮРТЭЛ ХУЛГАЙЧ НАРАА ХАМГААЛЖ БАЙНА. ХАРИУЦЛАГАТАЙ УХАМСАРТАЙ ХУУЛЬ ЭРХ ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ МӨН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БУС НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААТАЙ БОЛСОН ЦАГТ БИД ХӨГЖНӨӨ. ОДООГИЙН ТӨР ЧАДАХГҮЙ ЭЭ.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/24
АЙМАГ СУМАНД ИЙМЭРХҮҮ ҮЙЛДВЭРҮҮД БАРИАД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАХГҮЙ БАЛГАС БОЛООД БАЙГАА ОЛОН ЖИШЭЭ БАЙНА. СҮҮ ЦАГААН ИДЭЭНИЙ ҮЙЛДВЭР БАРИАД ОГТ АШИГЛАХГҮЙ ГАЦЧИХСАН ТӨСЛҮҮД ЗӨНДӨӨ БАЙНА. ӨНДӨГ НАРИЙН НОГОО ЗЭРГИЙГ ХУВИЙН ХЭВШИЛ НЬ ХЙИГЭЭД ЯВЖ БАЙМААР БАЙНА. ТАТВАРААР ДАРАМТЛААД ТӨР ХИЙНЭ ГЭЭД СОЛИОРООД БАЙДАГ БОЛЖ. ТӨРИЙН НЭРТЭЙ ДАМПУУРЧ БАЙГАА ОЛОН ҮЙЛДВЭРЭЭ ЭХЛЭЭД ЯРИХГҮЙ ЮМ УУ.
5 | 0 Хариулах