"Хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн айл өрхийн урамшуулалд зарцуулах ₮45 тэрбумыг "Тавантолгой түлш" компаниас гаргана"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох" журмыг батлах тухай асуудлыг НИТХ өчигдөр дөрвөн цаг орчим хэлэлцэж, байж батлав.

Энэ онд цахилгаан болон хийн түлшний халаагуурт шилжих ногоон бүсийн 51,080 айл өрхийн үнийн хөнгөлөлтийг есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд олгоход 45.9 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд "Тавантолгой түлш" компани үйлдвэрлэлээ бууруулах, орон тоогоо цомхотгох зэргээр 75 орчим тэрбум төгрөгийг хэмнэж, урамшууллын зардлыг гаргах юм байна.

Хуралдааны үеэр хотын дарга Х.Нямбаатар "ЖАЙКА олон улсын байгууллагын 2022 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 орчим хувийг гэр хорооллын айл өрхийн түлж байгаа түлшнээс ялгардаг утаа бүрдүүлж байна. Замын хөдөлгөөнд өдөр тутам оролцож байгаа 500,000 гаруй тээврийн хэрэгслийн азотын дутуу ислийн бохирдол, цөөн хувийг ТЭЦ станцууд болон жижиг, дунд оврын уурын зуухнууд бүрдүүлж байна гэсэн дүнг үндэслэж агаарын бохирдолтой хийх тэмцлийг төлөвлөсөн. Ингэхдээ Улаанбаатар хотод шар, ногоон бүсчлэлийг тогтоож, шар бүсэд ойрын хоёр жилийн хугацаанд хатуу түлшнээс татгалзаж хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх төлөвлөгөөг Агаар, орчны бохирдлын үндэсний хороогоор батлуулсан.

Энэ дагуу 2025-2026 оны өвлийн улиралд 51,000 айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр өрх айлын халаагуурын тоног төхөөрөмжийг худалдаж авах, тухайн айл өрхтэй хамтарч гэр, байшинг дулаалах, цахилгаан эрчим хүч болон хийн түлшээр тасралтгүй хангах шаардлага тулгарч байгаа юм.

Хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн айл өрхөд урамшуулал өгөхөөс гадна шөнийн тарифын хөнгөлөлт хэвээр үйлчилнэ.

Халаалтын улиралд буюу 10, 11, 12, 1, 2, 3, 4 дүгээр сард айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх шийдэлд хүрч, тооцоо, судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан.

51,000 айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжсэнийх нь төлөө, одоо цахилгаан хэрэглэж байгаа айлуудад өдрийн цагаар үзүүлэх дэмжлэгтэйгээ нийлээд нэг өвлийн туршид 45 орчим тэрбум төгрөгийн урамшууллыг олгохоор судалгаа, тооцоог гаргасан юм. Засгийн газраас гаргасан хоёр удаагийн тогтоолын дагуу 45 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг сайжруулсан түлшний үйлдвэрийн орлогоос бүрдүүлнэ. Анх удаагаа Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд карбон кредит буюу агаарын бохирдлыг бууруулсны төлөө авдаг урамшууллыг бусдад худалдах яриа хэлэлцээрийг хийж байна. 

Үүнээс гадна Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч дүрэм журмын дагуу эхний ээлжид нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийн 25%-ийг эргэн төлөлтгүйгээр санхүүжүүлэхээ өчигдөр илэрхийллээ.

Энэ жил хийн болон цахилгаан халаагуурт шилжих 51,000 айл өрхийг халаалтын улирал эхлэхээс өмнө дулаалах ажил бидний хамгийн том сорилт.

Урамшууллын нийт мөнгөн дүнг нэмэгдүүлэх боломжгүй. "Тавантолгой түлш" компанийн ТУЗ бизнес төлөвлөгөөг батлахаар тооцоо судалгааг хийсэн юм.

Журамд заавал есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд буюу бүх улиралд урамшууллыг олгох зохицуулалт байхгүй. Халаалтын улирал томьёоллыг тусгасан. 

Өвлийн оргил ачааллын үед иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй байх зорилготой дэмжлэг учраас нэгдүгээр сард 250,000 төгрөгийн урамшуулал олгохоор журмын төсөлд оруулсан. Монгол Улсын хамгийн их хүйтэрдэг нэгдүгээр сард хоёр, гурав, дөрвөн ес үргэлжилдэг" гэж тайлбар хийв.

"Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох" журмаас:

Цахилгаан болон хийн түлшний халаагуурт шилжих ногоон бүсийн 51,080 айл өрхийн үнийн хөнгөлөлтийг есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл дараах байдлаар олгоно.

  • Есдүгээр сард 25,000
  • Аравдугаар сард 50,000
  • Арваннэгдүгээр сард 100,000
  • Арванхоёрдугаар сард 200,000
  • Нэгдүгээр сард 200,000
  • Хоёрдугаар сард 200,000
  • Гуравдугаар сард 50,000
  • Дөрөвдүгээр сард 50,000
  • Тавдугаар сард 25,000 төгрөгийн урамшуулал олгоно.
НИТХ-ын хуралдаанд журмын төслийг танилцуулахдаа аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал хугацаанд урамшууллыг олгоно гэсэн бол батлахдаа есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл гэж хугацааг уртасгав.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.124] 2025/4/17
Хүрэлсүхээс гаргуулаач. Шахмал түлшнээс асар их орлого олж асар их баяжсан хүнээс гэм буруугын төлбөрөө авах хэрэгтэй шд.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.218] 2025/4/16
Хүрэлсүх Нямбаатар Оюук 3 ын нүүрсний тортог гуталаа угаагаад хотоо угаагаад машинаа угаагаад хана таазаа шохоодоод ч арилахгүйм байна лээ шүү
1 | 0 Хариулах
WoW [66.181.184.51] 2025/4/16
Salhin sens suuriluulad l ugchih hhe ih mongo shu
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.167] 2025/4/16
газ бол үнэхээр хэмнэлттэй үр ашигтай зүйл, манай улс энийг хэрэглэж байсан туршлагагүй учраас мэдэхгүй байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/16
Компанийн эдийн засгийн түүхийг харъя.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/16
Дампуурах газраас яаж мөнгө гардаг ?
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.36] 2025/4/16
Гэр хороолол яаг л ТҮЦ шиг бохир заваан хотын өгөх үзэмжийг муухай харагдуулж байгаа шууд түц ачсан шиг цагдаа гаргаад гудамжаар нь тэгшлээд нураагаад явчихвал яадгийн бид соёлтой гоё хотод амьдармаар байна хөгжмөөр байна гэр хороолол түүхэн үүрэгэн гүйцэтгэсэн нураа няц дар цэвэрхэн амьдарцгаая ааааая
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/16
Нүүдэлчин монголчуудад суурин амьдрал зохихгүй нь тод жишээ.
0 | 1 Хариулах
Зочин [24.126.9.158] 2025/4/16
Цахилгаанаа хязгаарлаад байдаг хэрнээ огт уялдаагүй шийдвэр гаргах юм
3 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2025/4/16
ямар ч ашиг олдоггүй, төрөөс татаас авч оршин тогтнодог компани биздээ пииздаа юмаа
7 | 0 Хариулах
Зочин [85.12.7.173] 2025/4/16
"Таван Толгой Түлш" ХХК чинь өөрөө 1,5 их наяд төгрөгийг шатаасан газар шүү дээ. Хөөрхий муу татвар төлөгчдөөс улам их мөнгө хурааж, хэн нэгнийг тэтгэх нь дээ
3 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/4/16
Хөнгөлөлт, урамшуулал, зээл чөлөөлөлт гэх зэргийн юм буруу хандлага шүү
7 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/4/16
Нөгөө талд нь хэн нэгэн төлж л байдаг. Эцэст нь татвар төлөгчид хохирдог
7 | 0 Хариулах