• 6 сарын 12, Пүрэв

ФОТО: "Бишрэлт Металл" хоёр дараалан хожлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн хагас шигшээ цуврал үргэлжилж байна. Энэ шатанд учраа таарсан "Эс Жи Эйпс", "Бишрэлт Металл" багийн тоглолт зургаа дахь тоглолт гарахаар боллоо. 

Эхний гурван тоглолтын дараагаар хожигдох эрхгүй болсон "Бишрэлт Металл" дөрөв дэх тоглолтын сүүлийн таван минутад 20 оноо дараалан авснаар өрсөлдөгчөө 81:79-өөр буулган авсан юм.

Тэгвэл өчигдөр болсон тав дахь тоглолтод "Бишрэлт Металл" баг өрсөлдөгчөө 82:80-аар илүүрхэв.

Өмнөх тоглолтоос ялгаатай нь гурван үеийн турш давамгайлж, 11 онооны зөрүүгээр шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг эхлүүлсэн ч "Эйпс" амар бууж өгсөнгүй. Цаг дуусахаас 28 секундийн өмнө тооны харьцааг 80:80 болгон тэнцүүлсэн ч америк тоглогч Байрон Уэслигийн зоримог шидэлт оноо болсноор "Металл" цувралын харьцааг ойртуулав.

Уг тоглолтын шилдгээр 34 оноо, 11 самбараас бөмбөг авсан Б.Уэсли тодорсон бол А.Энхбаясгалан 13 оноо, 6 самбар, Т.Ууганбаяр 12 оноо, 10 оновчтой дамжуулалт өглөө.

"Эйпс"-ээс Б.Тулуй 27 оноо авч багаа тэргүүлсэн бол Дэнг Акуот 18 оноо, 14 самбар, Крис Клайбарн 15 оноо авчээ.

Цувралын зургаа дахь тоглолт маргааш буюу энэ сарын 16-ны 19:10 цагт "М Арена"-д болох юм.

ФОТО 

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.202] 2025/4/15
Энхбаясгалан хошин банди
1 | 0 Хариулах
Зочин [203.98.77.114] 2025/4/15
Тоглолтын өмнөх өдрүүдэд Апес ийн Мөнхжин нь савсаганаж мэдэгдэл хийгээд Металл-ийнхнийг хурцалсандаа, өмнө бас Wesley руу нь халдаж мэдэгдэл хийгээд тэрнийхээ горыг саяын тоглолтод амслаа, Ер нь ийм савсагануур нөхөр оролцсон газраа нурааж байх тавилантай юмдаа,
0 | 1 Хариулах
Зочин [202.131.226.86] 2025/4/15
Цувралын харьцаа нь тэгээд хэд болсийн бэ олигтойхон мэдээ бичэээч
2 | 0 Хариулах
Зочин [103.50.206.187] 2025/4/15
Жаахан ч болов юм бод 6 дахь тоглолт гарнаа гэж байна бишрэлт металл хожигдох эрхгүй гэж байна. Юм болгоныг л муулчих гээд байх юмаа
0 | 0 Хариулах
Зочин [203.98.77.114] 2025/4/15
3:2
1 | 0 Хариулах